"Ай Эн Би" Системс компани нь зөвхөн програм хангамжийн салбарт тууштай үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үүнд зориулагдсан удирдлагын бүтэц, менежмент, нарийн боловсруулагдсан дотоод журам, зохион байгуулалт, ажилчдын идэвхи чармайлтыг үнэлэх уян хатан системтэй бөгөөд програм зохиох дур сонирхолтой, багаар ажиллах болон хувийн ур чадвар бүхий доорх мэргэжлийн инженерүүдтэй хамтран ажиллахад бэлэн байна.

Вэб дизайнер
Вэб дизайнер

   - Вэб дизайн, HTML, JavaScript хэлний мэдлэгтэй
   - Зураг зурах авъяастай, дизайны өндөр мэдрэмжтэй
   - Adobe Photoshop, Macromedia Flash програмууд дээр ажиллах чадвартай

PHP & MySQL програмист
PHP & MySQL програмист

   - PHP дээр обьект хандалтат технологи ашиглах хангалттай туршлагатай
   - MySQL Query, Stored procedure ашиглан програмчлах чадвартай
   - Вэб програмчлалын нууцлал, хамгаалалтын талаар өргөн мэдлэгтэй.
   - AJAX технологийг ашиглаж байсан туршлагатай

JAVA програмист
JAVA програмист

   - Java Servlet, Java Applet ашиглах талаар маш сайн мэдлэгтэй
   - Сүлжээний програм бичих туршлагатай
   - Java-ийн график санг ашиглан програм бичих чадвартай
   - Гар утасны програм хангамж зохиох анхан шатны мэдлэгтэй


Дээрх мэргэжлийн инженерүүд нь манай компаний хөгжүүлдэг үндсэн төслүүд болох Diagonal Office, Unicom болон Sobra зэрэг системүүд дээр ажиллах болно. Хэрвээ та манай багтай хамтран ажиллахыг хүсвэл өөрийн CV-г info@inb.mn гэсэн хаягаар бидэнд ирүүлнэ үү. Мөн танд асуух, тодруулах зүйл байвал манай вэбийн Холбоо барих хэсгээр орон бидэнд захидал илгээх боломжтой.