Ай Эн Би Системс ХХК Смарт Солюшн ХХК нар хамтран ажиллахаар боллоо

[Огноо: 2010-05-15]

Смарт Сольюшн ХХК нь төрөл бүрийн хяналтын болон мэдрэгч бүхий электрон тоног төхөөрөмжүүдийг импортлон дотоодын зах зээлд нийлүүлдэг бөгөөд энэ салбартаа дээгүүрт ордог арвин туршлагатай компани юм. Бид тус компанитай хамтран ажилласнаар манай гол бүтээгдэхүүний нэг болох Diagonal Office системийг ашиглахад шаардагддаг нэмэлт тоног төхөөрөмжүүдийг Смарт Сольюшн компаниас тогтмол авч байх юм.


          Жишээ нь Diagonal Office системийн Цаг бүртгэлийн програмд хэрэглэгддэг хурууны хээг мэдэрч хэрэглэгчийн ажлын цагийг бүртгэх дулаан мэдрэгч, камер гэх зэрэг нэмэлт тоноглол бүхий бүх төрлийн төхөөрөмж, мөн соронзон тууз, тусгай чип зэрэг нууцлалтай олон төрлийн картууд тэдгээртэй холбогдох боломжтой хаалганы цоож зэрэг бүтээгдэхүүн байна. Эдгээрийг Смарт Сольюшн компаниас манай Diagonal Office системийн хэрэглэгчдэд тогтмол нийлүүлж байх бөгөөд засвар үйлчилгээ, баталгаат хугацаа зэргийг найдвартай хариуцан ажиллахаар хоёр тал тохиролцлоо.


Бусад мэдээ