"ICT Expo 2010" үзэсгэлэн яармагт бид Diagonal Office системээ танилцууллаа

[Огноо: 2010-05-17]

"Мэдээлэл, Шуудан, Харилцаа Холбоо, Технологийн Газар", "Мишээл Экспо" төвтэй хамтран жил бүр зохион байгуулдаг "ICT Expo 2010" үзэсгэлэн яармаг 5-р сарын 14-нөөс 17-ны өдрүүдэд "Мишээл Экспо" төвд амжилттай болж өнгөрлөө.



Тус үзэсгэлэн яармагт манай улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд жил бүр өргөнөөр оролцож өөрсдийн шилдэг, шинэлэг гэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд дэлгэн танилцуулдаг билээ. Энэ удаагийн үзэсгэлэнд "Ай Эн Би" Системс компаний зүгээс идэвхтэй оролцсон бөгөөд өөрсдийн үндсэн бүтээгдэхүүн болох Diagonal Office системийнхээ 1.5 хувилбарыг хэрэглэгчдэд танилцууллаа.

Энэ дашрамд бидний үйл ажиллагааг дэмжиж олон нийтэд таниулахад үнэтэй хувь нэмэр оруулж байгаа үзэсгэлэнг зохион байгуулагч "МШХХТГ", "Мишээл Экспо" төвийн хамт олонд "Ай Эн Би" Системс компаний зүгээс талархал илэрхийлье!


Бусад мэдээ